МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ДҮГЭРСҮРЭНГИЙН ЦЭГМИД

Дүгэрсүрэнгийн Цэгмид

Дүгэрсүрэнгийн Цэгмид 1946 онд Галуут сумын нутагт төрсөн. Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд 1961-1967 онд хэсгийн ахлагч бригадын тоо бүртгэгч, 1967 оноос НАХЯ-ны одон тэмдэгт тусгай хороонд бага дарга, салааны захирагч, салбарын улс төрийн орлогч, захирагч, хорооны штабын туслах, хорооны 1 дүгээр орлогч, захирагчийн улс төрийн орлогчоор ажилласан байна. 1996 оноос ТЕГ-ын ажилтан, ахлах ажилтан, тасгийн даргаар 2001 оноос "Хасэбэ интернэйшнл" ХХК-ийн Дэд захирлаар ажиллаж байна. Тэрбээр улс нийгэмдээ 58 жил хөдөлмөрлөж, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, "Алтан гадас" одон, Байлдааны медаль болон бусад ойн медалиуд, Монгол Улсын хүндэт хилчин, "Онц хилчин цол тэмдгээр шагнагдаж, 1985 онд дэд хурандаа цол хүртжээ. Мөн 2021 онд Монгол Улсын Аж үйлдвэрлэлийн гавьяат ажилтан цолоор шагнагджээ.

2025-03-13 16:49:34