УС ЦАГ УУРЫН ТАНИЛЦУУЛГА

 БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМЫН Д.ЦЭРЭНДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ УС ЦАГ УУРЫН  

 ӨРТӨӨНИЙ ТАНИЛЦУУЛГА

 

1956 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрийн хүрээнд  Баянхонгор аймагт анх удаа 1957 оны 11 дүгээр сарын 01-нд  Галуут /анх аймаг байсан/ сумын төвд хойт өргөрөгийн  460 42I,  зүүн уртрагийн  1000 08I-ийн солбицолд далайн түвшнээс дээш 2120 м-ийн өндөрт  байнгын ажиллагаатай цаг уурын шинжилгээний “Галуут” өртөө 6 хүний орон тоотой байгуулагдаж ажиглалт судалгааны ажлаа эхлүүлсэн түүхтэй.

Өртөөний даргаар Архангай аймгаас томилогдон ирсэн Д.Ойдов, ажиглагчаар Ойдов, Цэрэн, Тогтох, С.Рэнцэн нар ажиллаж байжээ.

Галуут сумын уугуул С.Рэнцэнг Цаг уурын ажиглагчийн анхны курст явуулж радист ажиглагчаар төгсөж ирээд цэргийн зориулттай Америкийн богино долгионы үүргийн богино долгионы станцыг ажиллуулсан.

Баянхонгор аймагт байгуулагдсан анхны “Галуут” өртөө Галуут сумын төвд цаг уурын ажиглалт судалгааны ажлаа одоог хүртэл байнгын 24 цагаар  мэдээг олон улсын  болон орон нутгийн солилцоонд  8 хугацаа тутамд мэдээлж, шинжилгээ судалгааны ажлыг хийж байна.

2008 онд  Автомат цаг уурын станц GAMS 620-ыг суурилуулж  агаар, хөрсний  гадарга, агаарын чийгшлүүд, агаарын даралт, салхины чиглэл, хурдыг компютерээс авч, алсын бараа, үүл, үүлний өндөр, хур тунадас, үзэгдлийг нүдэн баримжаагаар  24-н цагаар хэмжиж өгөгдлийг сан үүсгэн хадгалж байна.   ХАА-н хашаалсан,хашаалаагүй талбайн ургамал зүйн ажиглалт хийдэг. Мэдээг олон улсын  болон орон нутгийн солилцоонд  8 хугацаа тутамд мэдээлж байна. 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай шинжилгээ судалгааны ажлыг хийж байна.

Өртөөний үе үеийн удирдлагууд:

-1956-1960онд Ойдов

-1960-1966онд Бадарч

-1966-1970онд С.Рэнцэн

-1970-1973онд Барчин

-1973-1978 онд С.Рэнцэн

-1978-1979 онд Д.Цэрэндорж

-1979-1998 онд  Б.Жагварал

-1998-2002 онд Д.Цэрэндорж

-2002 оноос одоог хүртэл  Х.Дүүрэнхундага өртөөний даргаар ажиллаж байна.

Манай байгууллагад  1978 оноос 2023 онуудад ажиллаж байсан үе үеийн ахмад цаг уурчид, удирдлагууд Должин, Г.Хандаа, Б.Жагварал, Ж.Батнасан, Л.Сосорбурам, Л.Намжилмаа, Д.Гантулга, Х.Готовсүрэн, О.Мөнхжаргал, Ж.Эрдэнэбилэг, С.Өлзийдэлгэр, М.Эрдэнэбат, Б.Байгалмаа, Ц.Алтанзул,  Д.Наран Ч.Одонхүү, Болортуяа, Л.Цэрмаа Д.Батнасан нар ажиллаж байсан байна.  Одоо даргаар  Х.Дүүрэнхундага техникчид  Б.Гантулга, Л.Мягмарсүрэн, Ж.Оюун-Эрдэнэ, Г.Дагвадорж, усны харуул  нар ажиллаж  байна.

Галуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7/03 тоот тогтоолоор “Галуут” өртөөг цаг уурын салбарын ахмад ажилтан Дэлэгийн Цэрэндоржийн нэрэмжит болгосон. 

Ахмад цаг уурч Д.Цэрэндорж түүний гэр бүлээс “Галуут өртөөнд 10 сая төгрөгний хөрөнгө оруулалт оруулж тоног төхөөрөмж шинэчлэгдэн ажиллах орчин нөхцлийг сайжруулсан. 

     Галуут өртөө нь Цаг уурын шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний 2022 оны  ажлын үр дүнгээрээ салбарын хэмжээнд шалгарч тэргүүн байр эзэлсэн тул 2023 оны 1-р сарын 19-нд УЛСЫН ТЭРГҮҮНИЙ УС ЦАГ УУРЫН ӨРТӨӨ болсон.

2025-03-20 14:28:49