АЛСЫН ХАРАА
Стандартыг хэрэгжүүлэгч, зөв засаглалтай, манлайлагч байгууллага байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Түүх соёл, өв уламжлалаа дээдлэн бахархах үзлийг төлөвшүүлж, олон талт хамтын ажиллагаанд тулгуурласан мэргэшсэн чадварлаг бүтцээр иргэндээ ээлтэй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ.
ҮНЭТ ЗҮЙЛС
|
Гал голомт
|
Баянхонгор аймгийн үүсэл гарал, гал голомт, нэрийг тээж яваа нь бидний бахархал, үнэт зүйл мөн бөгөөд энэ үзэл санааг түгээн дэлгэрүүлж, нийгмийг соён гэгээрүүлнэ.
|
|
Аюулгүй орчин
|
Ажилтнуудын ажиллах, иргэд үйлчлүүлэгчдийн үйлчилгээ авах орчны эрүүл, аюулгүй, тав тухтай байдлыг эн тэргүүнд анхаарч, стандартыг ханган ажиллана.
|
|
Лидер
|
Байгууллагын бүхий л шатанд манлайллыг бий болгож, албаны болон хувь хүний ёс зүй, нэр төр, зарчим, зан чанараараа бусдад эерэгээр нөлөөлөгч, чиглүүлэгч, манлайлагч хамт олон байна.
|
|
Унаган байгаль
|
Нутаг орон, хүрээлэн буй орчныхоо эрүүл, тэнцвэрт байдлыг хангах, хамгаалах, хадгалах нь манай байгууллагын ажилтан бүрийн эрхэмлэн санах үүрэг, үнэт зүйл байна.
|
|
Уламжлалт соёл
|
Үндэсний өв соёл, түүх, хэл, зан заншлаа танин мэдэх, өвлүүлэх, сурталчлан таниулах замаар улс, аймаг, орон нутгынхаа гадаад нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэхэд онцгой анхаарна.
|
|
Технологийн дэвшил
|
Олон улсын хөгжлийн хандлага, техник технологийн ололт дэвшлийг үйл ажиллагаандаа цаг алдалгүй нэвтрүүлж, аливаа шинэчлэл, инновацийн үр шимийг хүртэгч, суралцагч, хөгжигч байгууллага байна.
|
ЧАНАРЫН БОДЛОГО
Мэргэшсэн чадварлаг бүтэц, орчин үеийн дэвшилтэд арга хэрэгсэлд тулгуурлан чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт болон бусад улс, хот, аймгийн сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, тэдгээрийг тасралтгүй сайжруулах замаар иргэдийн сэтгэл ханамж болон хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн ил тод, хүртээмжтэй төрийн үйлчилгээг бий болгоно.
Чанарын зорилт:
1.Нийт албан хаагчдын 30-аас доошгүй хувийг сургалтад хамруулж, мэдлэг чадварыг нэмэгдүүлнэ.
2.Чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн 2-оос доошгүй байгууллагад чанарын баг туршлага судална.Иргэдийн сэтгэл ханамжийн суурь судалгаа авч түвшинг тогтооно.
3.Иргэнд үйлчилгээ, мэдээлэл авах цахим эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
4.Төрийн үйлчилгээг зорилтод бүлгийн иргэдэд хүрч үзүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
5.Иргэд, харилцагчдын сэтгэл ханамжийн судалгааны үр дүнд үндэслэн шаардлагатай арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ.
2025-05-28 10:00:00