Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдааны тогтоол

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 27 өдөр 10:25 цагт  иргэний танхимд 100 хувийн ирцтэй эхлэв.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга О.Амарзаяа: Сонгогдсон төлөөлөгчдөө баярын мэнд хүргэе. Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг хуульд заасны дагуу хамгийн ахмад төлөөлөгч Ю.Отгонбаатар таныг хуралдаан даргалахыг хүсэж байна.

Ахмад төлөөлөгч Ю.Отгонбаатар: За баярлалаа. Сайхан намаржиж байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Орон нутгийн сонгууль амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд  төлөөлөгч болохоор хүрэлцэн ирсэн та бүхэндээ ажлын амжилт хүсье.  Ирэх 4 жилдээ сум орон нутгийн хаа хөгжил дэвшлийн төлөө оюун бодлоо уралдуулан ажиллахыг хүсээд анхдугаар хуралдаан нээснийг мэдэгдье.

Хэлэлцэх  асуудал

1.Сонгуулийн хорооны тайланг хэлэлцэж Төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах тухай

                                    Сонгуулийн хорооны дарга Ж.Алтантуяа (20 минут)

2.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох тухай

                                    Хурлын хуралдааны нарийн бичгийн дарга

3.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай

                                    Хурлын хуралдааны нарийн бичгийн дарга

4.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох

                                    Хурлын хуралдааны нарийн бичгийн дарга

Хуралдааны дотоод журамыг уншиж танилцуулаад Төлөөлөгч нарын 100% санлаар баталлаа...

2024-10-27 00:00:00