Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын Мэндчилгээ

 

                 УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ГАЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА БАТ-ОЧИРЫН МӨНХЖАРГАЛ:

Говь хангайн цэнхэр орон, гурван бүсийн нутагтай, хонгор сайхан нутгийнхаа Хонгор хайрхан  уулын өвөрт орших, Улсын тэргүүний Галуут сумынхаа бүтээн байгуулалтад хөдөлмөр бүтээлээ зориулсан ачтай буянтай ахмадууд, ирээдүй хойч үе болсон залуу үеийнхэн, энэ цагийг эзэгнэсэн идэрчүүд болон Монгол орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж, амьдарч байгаа уугуул, суугуул иргэдийнхээ амар мэндийг айлтгаж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай байж юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж явахын өлзийт ерөөлийг өргөе.

Миний бие сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд томилогдоод иргэд хөдөлмөрчид та бүхэнтэйгээ дөрвөн сарыг ардаа үдсэн байна.

Улсын тэргүүний Галуут сумынхаа мал аж ахуй, газар тариалан, шинэ хоршоо хөдөлгөөн, гээд иргэд хөдөлмөрчид та бүхэнд чиглэсэн арга хэмжээ тус бүрдээр хамтарч, мөн шинийг санаачлан ажиллах болно.

Монгол үндэстний өв соёл, нүүдэлчин амьдралын хэв маяг, шинэ үеийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт бий болгосон, орчин цагийн хөдөөг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн олон түмний итгэл, сум орны хөгжил цэцэглэлтийн төлөө хичээн ажиллах болно.

Ган, зудын нөлөөллөөс ХАА, МАА-н салбарт хүндрэл үүсэх нөхцөл сүүлийн жилүүдэд ихсэх хандлага ажиглагдаж байна.

Цаашид МАА, газар тариалангийн салбарт баримтлах бодлогоо улам эрчимжүүлж, малын тэжээлийн ургамал тариалалт, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлуудыг бодлогоор дэмжиж ажиллана.

Төрөлх сум маань хөгжин дэвшиж, ард иргэдийн минь аж амьдрал дээдлэн дэвжиж байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүн бүхэнд ямар нэгэн боломж бий.

Таны боломж бидний бодлого байх болно.

 

2025-02-24 00:00:00