МАРШТАКТИКЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөн 104 жилийн ой, “Монгол цэрэг”ийн баярын өдөр ИТХ, ЗДТГазрын бүсгүйчүүд өглөө 8 цагт цуглаж асаалттай танк адил байнга нүрэглэж байдаг сайхан эрчүүддээ баярын мэндчилгээ хүргэснээр эхэлж үргэлжлүүлэн сумын Засаг даргын нэрэмжит Марштактикын тэмцээн амжилттай зохион байгуулав.

Эр цэргийн албаа хаасан эрэлхэг хөвгүүдийн цэргийн эрдэмд шамдан суралцсан ур чадвар аргагүй л ялгаран харагдаж байгаа нь үнэхээр бахархалтай байлаа. Энэхүү арга хэмжээг цаашид илүү өргөн цар хүрээтэй, боловсронгуй зохион байгуулах болно.

Маш идэвхитэй оролцсон нийт баг тамирчдадаа баярлалаа. Арга хэмжээг мэргэжлийн зүгээс заавар зөвлөмж өгч чанартай сайн зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч ахлах ахлагч Н.Алтангэрэл, хэсгийн цагдаа ахлагч Н.Гантулга, сумын цагдаа ахлах ахлагч Г.Сүхцэрэн нарт талархал илэрхийлье.

2025-03-18 00:00:00