ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол цэргийн бахархлын өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Жинст сумын харьяат Сумын заан О.Дондов Түрүүлж, Галуут сумын харьяат сумын начин Л.Төрмөнх үзүүрлэж, шөвөгт Галуут сумын харьяат сумын заан А.Батзаяа, Өлзийт сумын харьяат сумын заан Ё.Чойжилсүрэн нар шалгарлаа.

Мөн хүүхдийн 2 насны ангиллын барилдаанд: 12-14 насанд Соого сейкео сургуулийн Б.Доржсүрэн түрүүлж, Б.Гончигдорж үзүүрлэж, Б.Эрдэнэбулган, Галуут сумын ЕБС-н Ц.Ууганбаяр нар шөвөг, 15-17 насанд: Шинэжинст сумын харьяат А.Түвшинбаяр түрүүлж, Соого сейкео сургуулийн Б. Жамьянгарав үзүүрлэж, А.Баасандорж, Галуут сумын ЕБС-н Т. Өнөрбаяр нар тус тус шөвгөрлөө.

 

2025-03-20 09:37:52