ISO 9001:2015 "ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ШААРДЛАГА" ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БАЙНА.

ISO 9001:2015 "Чанарын менежментийн тогтолцоо шаардлага" Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээнд ажиллах чанарын багт Б.Анхбаяр /Санхүү албаны дарга/, Ц.Батбаяр /ХАА-ын тасгийн мэргэжилтэн/, Ж.Ганчулуун /Нийгмийн бодлогын мэргэжилтэн/, А.Түмэннаст /Газрын даамал/, М.Мандах /Татварын Улсын Байцаагч/, Л.Эрдэнэчимэг /Архив бичиг хэргийн эрхлэгч/, Б.Гомбодорж /Байгаль хамгаалагч/ нар томилогдоод байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хугацаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ сургалтад хамрагдаж, байгууллагаас шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулахад түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.

2025-04-09 14:46:35