МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТООЛЛОГО ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ 2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГО-2025 ОНЦЛОГ

2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулгдаж буй.

Энэ удаагийн онцлог нь малчдын А данс эхнэр, нөхөр хоёулан дээр бүртгэгдэх болсон.

Малын А данс нь дараах үйлчилгээнд заавал ашиглагддаг:

Малын тоо, бүтэц баталгаажуулах,

Малчин тэтгэвэрт гарахад,

Малын даатгал,

Малын хөлдөөсөн болон амьд малын шилжилт хөдөлгөөн,

Малын гарал үүслийн гэрчилгээ авах,

Төрийн бусад үйлчилгээнд (жишээ нь улирлын тооллого баталгаажуулах)...

Түүнчлэн малчин эмэгтэйчүүд маань малаа нэр дээрээ тоолуулснаар зээл авах, гадагшаа явах гэх мэт боломжууд нээгдэж байна.

Галуут сумын хэмжээнд малтай болон малчин өрхийн тоо 1055 2024 оны жилийн эцсээр тоологдсон малын тоо 251193 толгой мал тоологдсон  байна. 2025 жилийн эцсийн тооллогод 11 чиглэлээр мал тооллогын комисс ажиллаж байна. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

2025-12-07 00:00:00