БАЯНХОНГОР АЙМГИЙН НЭГДСЭН ЗОЛГОЛТ БОЛНО.

Улсын Тэргүүний Галуут сумаар овоглосон уугуул суугуул иргэд та бүхнийгээ Баянхонгор аймгийн Нэгдсэн золголтонд хүрэлцэн ирэхийг урья. Бөхийн өргөөнд нэгдсэн байдлаар золголт 2025.03.13-ны 09 цагт болно.

ЗОЛГОЛТЫН барилдаанаа улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн дунд НЭЭЛТТЭЙ хэлбэрээр зохион байгуулна. Бай шагналыг ч өндөр тавьж өгсөн. Түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, их шөвөгт тус бүр 3 сая байхаар шийдвэрлэсэн.

20 сумын золголт нэгэн доор болохоороо онцлог бөгөөд сумдын ИТХ, ЗДТГ зохион байгуулалтаа хариуцаж байна. Мөн үеэр Ламын гэгээн болон Гүшри хувилгаан нар ном айлдана. Урлагийн тоглолт арга хэмжээнд ХУРД хамтлаг болон гурван бүс нутгаас гаралтай алдартан, уран бүтээлчид оролцоно.

 

2025-03-12 09:11:32