МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ДАНЗАНГИЙН БАЯРАА

Данзангийн Баяраа  

Данзангийн Баяраа 1949 онд Галуут суманд Данзангийн ууган охин болж төрсөн. Аав Д. Данзан ээж Ж.Жомбоо нар нь насаараа эрүүл мэндийн байгууллагад ажилласан эмч , эм зүйч хүмүүс. 1966 онд аймгийнхаа 10 жилийн дунд сургууль, 1971 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөж, хүний их эмчийн мэргэжил эзэмшүүлсэн байна. Д.Баяраа 1971 оноос Аймгийн НЭ-ийн Халдвартын тасагт ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1972 оноос өнөөг хүртэл Эх хүүхдийн ЭМТ-д ажиллаж байна. Тэрбээр тус эмнэлгийн хүүхдийн мэс заслын клиник, Эрчимт эмчилгээний тасгийг байгуулалцаж, мэргэжилтнүүдийг дагалдуулан сургаж, эрчимт Эмчилгээний стандартуудыг боловсруулсан " Хүүхдийн сэхээний Баяраа" нэрээр олонд үнэлэгдсэн эмч юм. Д.Баяраа нь Клиникийн профессор цолтой. Монгол Улсын хүүхдийн тэргүүлэх эмч билээ. Тэрбээр 2005 онд Монгол Улсын хүний гавьяат эмч болжээ.

2025-03-13 16:26:45