МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ БҮДХҮҮГИЙН ХУУШААН

Бүдхүүгийн Хуушаан

 Б.Хуушаан 1947 онд Галуут сумын нутагт төрсөн. Сумын бага, дунд сургууль, Улаанбаатар хотын 24 дүгээр сургуулийг төгсөөд, Улсын багшийн дээд сургуульд элсэн монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгссөний дараа Төв аймгийн Жаргалант сумын 10 жилийн дунд сургуульд хуваарилагдаж монгол хэл-уран зохиолын багш, хичээлийн эрхлэгч, захирал, зөвлөх багшаар 40 гаруй жил ажиллаж байсан. 2010 онд Монгол Улсын Гавьяат багш цол хүртжээ.

2025-03-13 16:31:28