МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ДАНДАРДОРЖИЙН ӨЛЗИЙ

Дандардоржийн Өлзий

 Баянхонгор аймгийн Галуут суманд 1935 онд Төрийн дууч Дандардоржийн охин болон мэндэлсэн. Баянхонгор аймгийн Соёлын ордон, Хөгжимт жүжгийн театр 1949-1974 онд ажиллаж байхдаа гадаад, дотоодын зохиолчдын 70 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн ба "Сониндумаа", "Эрхүүд болсон явдал", "Гарын 5 хуруу", "Тангараг" жүжиг, Эрдэнэ Тээлийн Уянга дуурийн туслах найруулагчаар ажиллажээ. Тэрбээр Монголын аман уламжлалт язгуур урлагийн олон төрлөөр дагнан мэргэшсэн хайлах, дуулах, хөгжимдөх, магтах, цэцлэх, жүжиглэх, эрдмийг нэгэн биедээ тээж, өвлөн уламжлуулж яваа ардын урлагийн ховор авьяастан, халх туйлын уламжлалыг сэргээхэд жинтэй хувь нэмэр оруулсан эмэгтэй туульч юм. Тэрбээр халх баатарлаг тууль "Алтан ноён галуу хүү", " Жигүүр жигүүр мэргэн хаан", "Цагаан төмөр жигүүр Хаан", туйлуудыг халж, анхны "Өргөмжит туульч", "Төв Азийн туульч" Хүндэт өргөмжлөл хүртсэн түүнд 2011 онд Монгол Улсын УГЗ цол хүртээжээ.

2025-03-13 16:33:18