МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ШАХРҮҮГИЙН ЧИМГЭЭ

Шархүүгийн Чимгээ

1963 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 1980 онд Баянхонгор хотын 10 жилийн дунд сургууль, 1985 онд Улаанбаатар хотын орос хэлний багшийн дээд сургуулийг орос хэлний багш мэргэжлээр төгссөн. 1985-1994 онд аймгийн төвийн 2 дугаар 10 жилийн дунд сургуульд гадаад хэлний багш, 1994-1996 онд дэд захирал, 1996-2000 онд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2000 оноос Баянхонгор аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллажээ. Монгол Улсын Волейболын спортын дэд мастер, биеийн тамир спортын тэргүүний ажилтан тэмдэгтэй. Ш. Чимгээгийн удирдсан арван жилийн 2 дугаар сургуулийн орос хэлний багш нарын секц улсад 2 дугаар байр, багш нарын ХЗЭ-ийн үүр " Улсын тэргүүний ХЗЭ-ийн үүр" болж, улсын хэмжээнд нэвтрүүлэх тэргүүн туршлагаар шалгарч байжээ. Ш.Чимгээ 1999 онд Сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 2011 онд Монгол Улсын Гавьяат багш цолоор шагнагджээ.

2025-03-13 16:35:40