МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦЭДЭНДАМБЫН БАТ-ЭРДЭНЭ

Цэдэндамбын Бат-Эрдэнэ  

 Цэдэндамбын Бат-Эрдэнэ 1960 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. Төмөр замын техникум, ЗХУ-ын Ленинград хотын Төмөр замын инженерийн дээд сургууль төгссөн. Холбооны инженер мэргэжилтэй. 1979 оноос УБТЗ-ын Айраг өртөөнд автоматикийн монтёр, Замын-Үүд, Улаан-Уулын холбоонд ахлах механик, инженер, 1988-1990 онд Замы-Үүдэд холбооны инженер, 1990-1994 онд Дохиолол холбооны 3 дугаар ангид ерөнхий инженер, 1994-2000 онд Дохиолол холбооны лабораторийн дарга, ахлах инженер, 2002-2002 онд Улаанбаатар өртөөний ахлах инженер 2002-2009 онд УБТЗ-ын удирдах газарт Дохиолол холбоо мэдээлэл, эрчим хүчний албаны ахлах инженер, ерөнхий инженерээр 2009 оноос "Жемнэт" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Монгол Улсын мэдээлэл холбооны салбарыг мэргэжлийн өндөр түвшинд оновчтой бодлого, чиглэлтэй, үе шаттайгаар дэлхийн харилцаа холбооны салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг үнэлэн 2013 онд Монгол Улсын гавьяат холбоочин цолоор шагнагджээ.

2025-03-13 16:37:13