МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЧҮЛТЭМИЙН ОТГОНБАЯР

Чүлтэмийн Отгонбаяр

Чүлтэмийн Отгонбаяр 1955 онд Галуут суманд төрсөн. 1973 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар сургууль, 1979 онд Эрхүүгийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгсжээ. 1993 онд Варшавын Их сургууль, 1996 онд АНУ-ын Вашингтоны хуулийн институтэд мэргэжил дээшлүүлсэн. 1979-1991 онд хууль цаазны дунд сургууль, 2000-2001 онд "Түшээ" дээд сургуульд багш, 2001 оноос "Од консалтинг" хууль зүйн товчооны захирлаар ажиллаж байсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны даргаар ажиллаж, Монгол Улсын эрх зүйн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсан төр, нийгмийн томоохон зүтгэлтэн юм. Тэрбээр Ардчилсан социалист хөдөлгөөн, Монголын социал Демократ нам, Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих сан зэрэг 20 гаруй ТББ-ыг үүсгэн байгуулагчийн нэг. Ч.Отгонбаяр 2019 онд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртжээ.

2025-03-13 16:38:22