МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН

Анандын Рэгзэн

А.Рэгзэн 1954 онд Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутагт төрсөн. Мандалын бага сургууль, Галуут сумынхаа дунд сургуулийг төгссөн. 1973-1976 онд цэргийн алба хааж, 1989 онд ХААИС-ийн эдийн засагч мэргэжлээр, 2008 онд Удирдлагын академийг төгссөн байна. 1982-1985 онд 4 дүгээр бригадын дарга, 1985-1988 онд Коммунизмын төлөө нэгдлийн орлогч дарга, 1988-1991 онд сумын АДХГЗ-ны орлогч дарга, 1992-1995 онд "Мандал" компанийн захирал, 1996-2005 онд Галуут сумын Засаг дарга, 2006-2011 онд Баянхонгор аймгийн АН-ын дарга, 2012 онд "Шижир аранжин" компанийн алтны уурхайн дарга, 2013 онд Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн даргаар ажилласан. Тэрбээр 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдож, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан юм. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийтийн үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнажээ.

2025-03-13 16:43:18