МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ ЦЭВЭЛИЙН ШАГДАРСҮРЭН

Цэвэлийн Шагдарсүрэн

Цэвэлийн Шагдарсүрэн 1944 онд Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг төгссөн.ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан Лабораторийн эрхлэгч нэр томьёоны секторын эрхлэгч, Улсын нэр томьёоны комиссын нарийн бичгийн даргаар,1991 оноос МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. Тэрбээр тус сургуульд Эх бичиг Алтай судлалын тэнхимийн багш МУИС-ийн Монгол судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.1977 онд Польшийн Шинжлэх ухаан академид хүмүүнлэгийн ухааны докторын зэрэг хамгаалсан, МУИС-ийн Монгол хэл иргэншлийн дээд сургуулийн профессор Өвөр Монголын Багшийн их сургуулийн хүндэт профессор. 10 гаруй ганц сэдэв зохиол бие даасан ном товхимол хэвлүүлж, Олон 10 хамтын бүтээлд оролцжээ. Монгол болон алтай судлалын салбараас бичсэн 100 гаруй эрдэм Шинжилгээний өгүүлэл, илтгэл, төсөл, сурах бичгийн зүйл монголоос гадна Унгар, Польш, Франц, БНСУ, ХБНГУ, ОХУ БНХАУ. Япон, Бельги, АНУ-ын эрдэм шинжилгээний хэвлэлүүдэд монгол, орос, англи, Герман,Япон хятад хэлээр хэвлэгдэн нийтийн хүртээл болжээ. Олон улсын Монгол судлалын холбооноос Зөвлөлдөх товчооны гишүүн МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн монгол хэл бичгийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн 2002 онд Алтан гадас одон 2003 онд Франц улсын академийн удын Навчит эрдэм одонгоор шагнагдаж 2005 онд Монгол Улсын төрийн шагнал хүртжээ.

2025-03-13 15:55:45