МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ НЯНЦАННЯМЫН АЛТАНХУЯГ

Нянцаннямын Алтанхуяг

Төрийн шагналт Нянцаннямын Алтанхуяг 1960 онд Галуут сумын нутагт төрсөн. 1978 онд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1983 онд ХААИС-ийн мал эмнэлгийн ангийг төгсөж малын их эмчийн мэргэжил эзэмшжээ. 1983 оноос Баянөндөр сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч их эмч, аймгийн намын хорооны ХАА-н хэлтэс зааварлагч Байдрагийн сангийн аж ахуйн Зоо-Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч ерөнхий эмчээр ажиллаж байжээ 1988 оноос МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, лаборатори, тасгийн эрхлэгч, 2000 оноос шинжлэх ухаан технологийн төслийн удирдагч, эрдэм шинжилгээний нэгдсэн лабораторийн эрхлэгч, тэргүүлэх ажилтнаар ажиллажээ. Н. Алтанхуяг ямааны үр хөврөлийг шилжүүлэн суулгах био технологийн аргыг Монголд анх удаа нэвтрүүлж, технологийн үндэсний хувилбар бий болгон "Ямааны үр хөврөлийг мэс заслын аргаар шилжүүлэн суулгасан туршилтын ажлын үр дүн” сэдвээр Мал эмнэлгийн ухааны докторын, " Монгол ямааны үр хөврөлийг дурангийн аргаар шилжүүлэн суулгасан туршилтын үр дүн сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2002 онд Монгол Улсын шинжлэх ухааны тэргүүний ажилтан 2003 онд Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн байна.

2025-03-13 15:58:26