МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ДАМДИНЖАВЫН ГОМБОЖАВ

Дамдинжавын Гомбожав

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дамдинжавын Гомбожав Галуут суманд 1933 онд төрсөн. 1972-оос 1976 онд Намын дээд сургуулийг төгсөж улс төрийн дээд боловсрол эзэмшжээ. 1956 оноос багийн тоо бүртгэгч, бригадын дарга, сумын орлогч дарга хүртэл дэвш дэвшин ажилласан байна аа. Улмаар 1967-1972 онд Баацагаан 1976-1982 онд Өлзийт сум нэгдлийн дарга 1982-1992 онд Хэнтий аймгийн Чандманы сангийн аж ахуйн даргаар ажилласан байна. МАХН-ын Их хуралд 5 удаа төлөөлөгчөөр оролцож АИХ-ын депутатаар 4 удаа сонгогдон, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан бөгөөд Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Атарчдын алдар медаль Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан байна аа. Галуут сумаас төрөн гарсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гарамгай удирдагч Д.Гомбожавын Хөдөө аж ахуй, Газар тариалангийн салбарт гаргасан бахдам амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор 1991 онд шагнажээ.

2025-03-13 16:06:08