МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН АЛТАНГЭРЭЛИЙН БАЛЖИННЯМ

Алтангэрэлийн Балжинням  

Алтангэрэлийн Балжинням нь 1915 онд төржээ. 1934 онд автомашины жолооны курс төгссөн байна. Тэр анх удаа машинд чиргүүл чирэх саналын гаргаж, 1958 онд нэг чиргүүлтэй 100Км явсныхаа дараагийн жилүүдэд 2 чиргүүлтэйгээр их засваргүй 524км зам туулжээ. Энэхүү санаачилга улс даяар туршлага болжээ. Тэрбээр 30 гаруй жил машин барьж, 25 шавь жолооч бэлтгэсэн бөгөөд түүний олон шавь аймаг, улсын аварга жолооч болжээ. А. Балжинням БНМАУ-ын "саятан жолооч", АИХ-ын депутатаар сонгогдож байв. Түүний нөр их хөдөлмөрийг төр засаг үнэлж 1975 онд БНМАУ-ын гавьяат тээвэрчин цолоор шагнасан юм.

2025-03-13 16:10:40