МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ГАВЬЯАТ МАЛЧИН

Цамжавын Шарав

 Ц.Шарав нь Баянхонгор аймгийн Галуут суманд 1954 онд төржээ. Цэргийн алба хаасны дараа эцэг Цамжавын маллаж байсан хонины сүргийг хүлээн авч малчин болсон. Шарав эцгийнхээ болон ахмад малчдын мал маллагааны нарийн арга туршлагыг гайхалтай сайн өвлөж, 1990 онд Монгол Улсын хамгийн олон малтай малчнаар тодорч, "Монгол гайхамшиг" наадамд оролцон, Монгол улсын "Аварга малчин" болж, Монгол улсын анхны гавьяат малчин цол хүртжээ.

2025-03-13 16:20:15