МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЖАМЪЯАНГИЙН БАТБАЯР

Жамъяангийн Батбаяр 

Жамьянгийн Батбаяр 1947 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 1971 онд УБДС-ийн кино драмын ангийг найруулагч, жүжигчний мэргэжлээр төгсөөд, Улсын драмын театрт туслах найруулагчаар ажлынхаа гарааг эхэлж, 1974 онд Монголын радио, "Монгол телевиз"-д нэвтрүүлэгчээр орж амжилт бүтээл, алдар гавьяаны замаар замнан, эх орон даяар алдаршжээ. Оюутан ахуй цагаасаа уран уншигчаар тодорч, "Цэнхэр дэлгэц", " Хөвгүүд" , " Эх орны төлөө", " Залуус дэлгэцнээ", " Бүсгүйчүүд" , " 18-ын клуб" зэрэг олон сайхан нэвтрүүлгийг хөтөлжээ. Тэрбээр 1996-1997 онд Радио, телевизийн дээд сургуульд багшаар ажиллаж, 1997 онд Монголын үндэсний телевизтэй буцан ирж, олон сайхан нэвтрүүлэг бэлтгэхийн зэрэгцээ радио телевизийн шинэ үеийг бэлтгэхийг үйлсэд оюун билгээ зориулж байжээ. 2001 онд Монгол улсын  соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнажээ.

2025-03-13 16:24:57