Сумын билэгдэл

 

 

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сумын сүлдний эхийг 2006 онд Галуут сумын дүрслэх урлаг дизайны багш Бямбасүрэнгийн Буяндалай  зохиосон бөгөөд сүлд нь дараахь бэлгэдэл утга санааг агуулсан байна.

 Эрт дээр үеэс  аймгийн тахилгат Баянхонгор хайрханы савдаг шүтээн нь заан унасан эмэгтэй байдаг хэмээн шүтэж дээдэлж ирсэн уламжилал утга санааг тусган Галуут гэсэн үгийг эвхмэл монгол бичгээр зааны дүрсэнд оруулан амар амгалангийн бэлгэдэл ногоон өнгөн дээр байрлуулсан. /Мөн зааныг амар тайван, хүч чадал, эв нэгдэлийн бэлгэдэл хэмээн үздэг бөгөөд Богд хааны үед төрийн есөн эрдэнийн нэг хэмээн дээдлэж байсан./

Дээд хэсэгт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн мандан бадрах бэлгэдэл гал, уламжилалт соёлд маш чухал олон зүйлсийг бэлгэддэг нар, сарыг байрлуулж, суурийг цэвэр ариун, гэрэл гэгээг бэлгэддэг бадамлянхуа цэцгээр хийж, хүрээг үргэлж мөнх, бат бөхийн бэлгэдэл алхан хээ, цэвэр ариун сэвгүй сэтгэл, эрдэм ном, газар дэлхий, гал голомт, тэнгэр зэргийг бэлгэддэг хүндэтгэлийг төлөөлүүүлэн 5 өнгийн хадагны өнгөөр дүрсэлсэн байна.

2025-03-12 16:11:21